letra de богд хан уул - с.ганзориг
мөнгөн тоногтой хазаар ч юм шиг ээ
ганган хийцтэй эмээл ч юм шиг ээ
хүмүүний шүтээн богд хан уул минь
хүслийн минь тэнгэрт морь шиг дүүхэлзнэ ээ
монгол газрын уул болхоороо
морь ч юм шиг зүслэгдээ юу даа хөө
уул байтлаа морь шиг харагдаад
учиртай нэгэн хайрхан ч юм уу даа
алтан хажтай хөөрөг ч юм шиг ээ
амалгаа сайтай гаанс ч юм шиг ээ
агаар нь тунгалаг богд хан уул минь
алаг зүрхэнд минь аав шиг нөмрөлнө өө
алдарт монголын уул болхоороо
аав минь юм шиг зүслэгдээ юу даа хө
уул байтлаа аав шиг харагдаад
учиртай нэгэн хайрхан ч юм уу даа
минж булган малгай ч юм шиг ээ
мэтгээ сайтай нудрага ч юм шиг ээ
ургамлын дээд богд хан уул минь
ухааны далайд ээж шиг намбайна аа
эгэлгүй монголын уул болхоороо
ээж минь юм шиг зүслэгдээ юу даа хө
уул байтлаа ээж шиг харагдаад
учиртай нэгэн хайрхан ч юм уу даа
монгол газрын уул болхоороо
морь ч юм шиг зүслэгдээ юу даа хө
уул байтлаа морь шиг харагдаад
учиртай л нэгэн хайрхан ч юм уу даа
учиртай л нэгэн хайрхан ч юм уу даа
letras aleatórias
- famous preme › letra de birthday choppa - famous preme
- embalmer › letra de the apocalyptic rains - embalmer
- jahplaka › letra de progress - jahplaka
- merethe troan › letra de visjoner - merethe trøan
- tony pezzo › letra de cheesy boy gang - tony pezzo
- alek petuk › letra de kirill savchenkov diss challenge - alek petuk
- mabel › letra de low key - mabel
- oqjav › letra de порошок (powder) - oqjav
- garland hurst › letra de losing control - bonus track - garland hurst
- runfromme › letra de сгореть (burn down) - runfromme