letras.top
a b c d e f g h i j k l m n o p q r s t u v w x y z 0 1 2 3 4 5 6 7 8 9 #

letra de нэргүй дуу - nisvanis

Loading...

чих амарлаа
үдээс хойш
тог тасарлаа
орилоо зурагт минь
тагларлаа
би ядарчээ
би орноосоо боссонгүй
өчигдөр хэтрүүлжээ
чамайг бодож агсан тавьсан
би зодуулсан
дэвтрийн цаас
дээр нь бэхээр татсан мөр
тэнд амьдрал
тэнд сэтгэл
би чамдаа захиа бичсэн
хичээсэн, энэ үнэн
би бараг архинд орсон
гэвч чамайг би
мартаагүй

дх: гэвч зүүдэнд минь
шөнийн тэнгэрийн доор хоёулаа
гэвч зүүдэнд минь
зөөлөн бороо биднийг хучна
чи бид хоёрт
хүйтэн булгийн ус
оддын доор
чи бид хоёрт
ганц шил дарс
тамхины утаа

хорт утаанд мансуурч
булингартсан ухаан
галын дөлд тугалган цаас
уярна
тэнд чиний дүр тодорно
гэвч би мэднэ
чамайг байхгүй гэдгийг мэднэ
энэ бүхнийг
өөртөө шивнэнэ
би ганцаар
гэвч үнэндээ хоёулаа
дэргэд минь миний нохой
үнэнч нөхөр
тэр аягийг минь дөхүүлнэ
хөмрүүлнэ
тэр аяганаас хүйтэн хоол
эсвэл хар ус ханхална

дх: гэвч зүүдэнд минь
эзгүй ойд хоёулаа
гэвч зүүдэнд минь
зөөлөн бороо биднийг хучна
чи бид хоёрт
чи бид хоёрт
хүйтэн булгийн ус
оддын доор
чи бид хоёрт
ганц шил дарс
тамхины утаа
гэвч зүүдэнд минь
эзгүй ойд хоёулаа
гэвч зүүдэнд минь
зөөлөн бороо биднийг хучна
чи бид хоёрт
хүйтэн булгийн ус
оддын доор
чи бид хоёрт
ганц шил дарс
тамхины утаа
чи бид хоёрт

letras aleatórias

MAIS ACESSADOS

Loading...