letras.top
a b c d e f g h i j k l m n o p q r s t u v w x y z 0 1 2 3 4 5 6 7 8 9 #

letra de ayalguu - haranga

Loading...

монгол хүний нандин бүхнийг дээдлэн эгшиглэсэн
морин хуурын саараа нь үгүй сайхан аялгуу
зүүд нойронд энхийн дуулал болон сонсогдоод

зүрх сэтгэлд эвийн ерөөл хэлэн хоногшоод
алдрах нарны цацраг дор жаргалыг минь тэтгэж
амьдрах насны минь туршид сэтгэлийг минь хөглөсөн
хуурын бишрэм эгшиг ай сайхан аялгуу
цайдам талын тэнгэр уудмыг уужиран уянгалсан
цараан талбиу хуурын яруу сайхан аялгуу
үй олонд минь эвийн сургааль хэлэн хүндлэгдээд
үр хүүхдэд минь эцгийн сургааль шиг хайрлагдана
алдрах нарны цацраг дор жаргалыг минь тэтгэж
амьдрах насны минь туршид сэтгэлийг минь хөглөсөн
хуурын бишрэм эгшиг ай сайхан аялгуу
магнаг дэлхийн амар амгаланг магтан дуулсан
малчин ардын минь туйлс хайлах хуурын аялгуу
түмэн олныхоо сэтгэлд хөг болон яруусаад
төр улсынхаа хөгжилд хүч нэмэн хүнгэнээд
алдрах нарны цацраг дор жаргалыг минь тэтгэж
амьдрах насны минь туршид сэтгэлийг минь хөглөсөн
хуурын бишрэм эгшиг ай сайхан аялгуу
алдрах нарны цацраг дор жаргалыг минь тэтгэж
амьдрах насны минь туршид сэтгэлийг минь хөглөсөн
хуурын бишрэм эгшиг ай сайхан аялгуу
ай сайхан аялгуу

letras aleatórias

MAIS ACESSADOS

Loading...