letra de gangan tsagaan - gangbay
чимээгүй дэргэд чинь хараад сууяа, би болох уу чамайгаа
часхийсэн жаргалд шумбан согтъё, хааяа чамтайгаа
цээжний хойморт чамд өгсөн, vip байгаа
цэнгэлд торгож битгий надаас бариарай, чи зайгаа
–
залуухан бүсгүй намуухан алхана, аягүй аятайхан аяс аяс
зүйргүй аaль нь зүггүй хүүг үггүйдүүлнэ, үес үес
чи чихэр байсан бол, чамаар шүдээ өвтгөхсөн
чи чанга чимээ байсан бол, чамайг чагнаад унтахсан
–
гангарч болдоггүй, ганган цагаан
гантиг сувдан бэлзэг минь
амсаж болдоггүй, амины ганцхан
амт нь дэндсэн амраг минь
санаанаас гардаггүй сайхан шүлэг шиг
мартахын аргагүй кино шиг
яасан янзын амьтан бэ?
яагаад заавал чи юм бэ?
нey, девучка
yeah, ты моя сердечка
ты как бабочка
на мня сиди я цветока
нey, девучка
yeah, ты моя сердечка
ты как бабочка
на мня сиди я как цветока
хав хар үзэг бэхээр
хайрт минь гэж бичүүлэх гээд
цав цагаахан төрөө юу?
миний нандин энхрийхэн
–
яая даа байз, чамд үнсүүлж үзэх юмсан
хав даръя байз, хүнд үзүүлэхгүй юмсан
жар хүртэл чөлөөтэй ная гэж санасан
жаахан тэнэг миний чөлөө, чамд дагаар орсон
хэрвээ чамайг зүүдлэвэл, сэрэхийг би лав хүсэхгүй
хэмжээ дамжаа байдаг юм бол, чамайг юутай ч жишихгүй
идэр цээжинд багтаагүй
ийм нэг хайрыг чамд өгье
инээдэг гоё аялгуу минь чи
ирээдүйг бэлэглэ, 60хан жил
–
гангарч болдоггүй, ганган цагаан
гантиг сувдан бэлзэг минь
амсаж болдоггүй, амины ганцхан
амт нь дэндсэн амраг минь
санаанаас гардаггүй сайхан шүлэг шиг
мартахын аргагүй кино шиг
яасан янзын амьтан бэ?
яагаад заавал чи юм бэ?
нey, девучка
yeah, ты моя сердечка
ты как бабочка
на мня сиди я как цветока
нey, девучка
yeah, ты моя сердечка
ты как бабочка
на мня сиди я как цветока
хав хар үзэг бэхээр
хайрт минь гэж бичүүлэх гээд
цав цагаахан төрөө юу?
миний нандин энхрийхэн
letras aleatórias
- eisregen › letra de stirb lächelnd 2023 - eisregen
- xoxo jordan › letra de out of time - xoxo jordan
- view kor › letra de do you ever miss me? - view (kor)
- dunkie › letra de (w.a.l.l.s.) within a little love song (album version) - dunkie
- dontcha › letra de rien à perdre - dontcha
- tigarah › letra de girl fight (mr d hyphy remix) - tigarah
- soren torpegaard lund › letra de lige her - søren torpegaard lund
- dakln › letra de a a a (single) - dakln
- mullins › letra de perfect praise - mullins
- morgan reese › letra de vulnerability - morgan reese