letras.top
a b c d e f g h i j k l m n o p q r s t u v w x y z 0 1 2 3 4 5 6 7 8 9 #

letra de tuuhii bichees - deadly sin

Loading...

[verse 1]
тансаг ордонд чуулсан бүхэн сурвалжит угсаатан
нөлөө бүхий баячуудтай ярилцан сурвалжлагч цуг саатна
хөрөнгө мөнгөөр доторхи хүнээ нууж халхлах арга хэмжээ
дур булаам нялх ногоонуудыг ажиглан харах дэвжээ
тэд нар байгаагаа мэдэхгүй танхайрагчдын дунд
гэнэт бүгд анхаарлаа хандуулна чанга яригчийн дуунд
тайзны захаас хөлөө зөөж алхах доголсон нэгэн
урьд нь учир битүүлэг хэргийн золиос болсон эмгэн
голлох нууц индрийн хурц гэрлийн өчүүхэн тусгалд
хэлье гэснээ хөдөлгөөнөөр бүтээж хөрвүүлэн урсгана
оргил хэсэгтээ тэр саа дайрсан юм шиг тийчилсэн
тэр нь далд явуулгын цаад арьсыг уншиж илчилсэн
залуу бүсгүйчүүдэд сугадсан эрчүүдийнх нь үнэн төрхийг
харуулахад цөөхөн хүн ойлгож түүнийг үнэлж бөхийнө
гайхсан олны хувьд бол татганан цовхорсон бүжиг
“охидын айдас гаж донтон биш чадварлаг боловсон хүчин”
гэсэн байж

[verse 2]
танил талгүй мөнгө нь хомс жаалхүүд байгаа зүйл нь өвчин зовлон
үргэлж гар хардаг эмч дуртай дургүй хальт л үзсэн болно
хариуцлагагүй хайнга бичсэн оношоо сараачин залхуурна
гаргалгаагүй оношийг зүрхний бичлэг гэж дараачийн эмч андуурна
бичгийг сайтар нягталж үзээгүй дадлагаар ирсэн эмч
ердөө ханиадтай хүүд эрсдэлтэй хагалгаа хийсэн байж
ямар ч шаардлагагүй буруу зүйлд тэд чадах бүхнээ хийсэн
хүүгээ нэхэх ээж нь тэдний өмнө шатаж үхэхээр шийдсэн

[verse 3]
ажлын талбарт хахуулиар бүгд өөрийн орлогыг тэлнэ
алдаа гаргавал орлохыг зэхэгчид хорлоход бэлэн
өмхий санаанд бүрэн автсан залуу бухимдал дүүрэн
үргэлж хамтрагчийнхаа бөгсийг ухна далдуур нь
бүх л зүйлийг төгс гүйцэтгэдэг шилдэг ажилтан
байгууллагын үнэт мэдээллийг бэлтгэн ашиглана
сайн зүйл амсахгүй, түүний хэрэгт дурласан бүхэн
тэр бол өрсөлдөгч байгууллагаас энд шургалсан хүүхэн
хэт их илүүдэл жинтэй тарган бэлхүүст нарийн бичиг
хормойн ажилдаа гаргууд харин эргүү тархи нь бичил
даргын цайнд нь цэрээ дусааж эелдгээр дүр эсгэнэ
халаасандаа хахуультай хүрмийг нь цэвэрлэгээнд хүргэсэн
угаалгын газар тэр хувцсыг нь авсан эмэгтэй
халаасыг нь шалгасангүй нунтаг бодис асгаж нэмэхдээ
цагдаа нар мөнгөний мөрөөр мөшгиж түүнийг барьж гавласан
гэмгүй эмэгтэйг бохир мөнгө угаасан зүйл ангиар ялласан

[verse 4]
нэгэн охин гэр бүлийнхээ хар байсан гэтэл нар нь харласан
нууранд хөвөх түүний цогцос жижиг гар нь тасарсан
үүнийг сонсоод ээж аавийнх нь зүрх нь шархдахад
илүү хүндээр хүлээж авсан ээжийг нь хүргэнэ шар хад – д
аав нь зовлонд толгой гудайж архинд мансууран өвдөглөнө
ээж нь урьдын адил жаргалтай үүнийг галзуурал түүнд өгсөн
түүний сэтгэлд охиных нь халааг эзэлсэн нар бий
галзуу эмэгтэйнд шинэ охин бол гартаа тэвэрсэн барби нь

[verse 5]
гудманд завхарсан гүнж дайнд ядмаг суртал номлосон
удам залгасан хунтайж хатны суудал онилсон
үүнийг мэдсэн хаан хазгай суугаад эцсийн ганцхан дуугаар
мөнхөд дайтсан дайсантайгаа ханьсахыг уриалж амьсгал хураав

[verse 6]
олон жил сунжирсан дайнд тэр алагдсан байтал
гэрийнхээ босгыг давсан залуу бол халагдсан байлдагч
тэр хойморт залагдсан өөрийн тоостой жааз руу дөхсөн
буруу газар бадамласандаа ичсэн зул аажмаар бөхсөн

[verse 7]
дотроо нуусан зүйлээ хэлдэггүй нэгнийг дуудан авчруулав
итгэл даасан элч болгож чухал шууданг дамжуулав
гэтэл эсрэг тал нь сул бэхлэлт рүү шууд дайрсан
нууцыг хадгалж чаддаггүй нь түүний доторх нууц байсан

[verse 8]
тэнгэр баганадсан тавиур дээр хангалттай баримтууд бий
хэн нэгэн энэ үнэнийг олбол бамбартай дарин дунд гүйнэ
мартсан нийгэм бүгдийг санахад тэр цусаа хануулахыг мэдсэн
сөхөгдсөн бульхайг урж халааслана өнгөрсөн самууны эзэн

letras aleatórias

MAIS ACESSADOS

Loading...