letras.top
a b c d e f g h i j k l m n o p q r s t u v w x y z 0 1 2 3 4 5 6 7 8 9 #

letra de дайчдын аяны дуу - camerton

Loading...

дорнын тэнгэрт утаа манараад
довтолох салхи улам ширүүсэн ээ
эрийн ёсоор тангаргаа давтаад

эрэлхэг дайчдын цуваа хөвөрнө

аранзал тугийн намираан дор
амраг чи минь зүрхнээ оршино
алтан үсэгтэй захиа бүхэн
анхны учралыг тодхон сануулна
алтан үсэгтэй захиа бүхэн
анхны учралыг тодхон сануулна

бидний санаа нэгэн чигтээ
бидний алхаа нэгэн жигд
өссөн нутгийн алхам ч газрыг
өстөн дайсанд алдах ёсгүй
эхийн хайр янагийн харцыг
энхийн нарнаас салгах ёсгүй ээ
дайны галыг даруй нь унтрааж
дархан ялалт аа тугаа мялаанаа

letras aleatórias

MAIS ACESSADOS

Loading...