letra de torgon medremj - bold
тархинд урсах сонгодог номын
таслал цэг бүр нь чи болж харагдаад
симфони тоглох их хотын чимээнд
сондгойрч чи л ганц гоцлох юм
үзэх нүдэнд чинь согтоно найгаад
өөрөөсөө асууна би яагаад
үнсэлт бүрийг чинь шимнэ дарс шиг
амтлаад амтлаад баймаар
бодлоос гардаггүй ая мэт
болдоггүй чамайг л бодсоор
бодно түүний талаар
болгоно түүний тааллаар
болно миний таамгаар
бодлоос гардаггүй ая мэт
болдоггүй чамайг л бодсоор
бодно түүний талаар
болгоно түүний тааллаар
болно миний таамгаар
торгон мэдрэмж
торгон мэдрэмж
торгон мэдрэмж
тархинд урсах тансаг хөгжмийн
дахилт бүр нь чи болж сонсогдоод
өнгөөр солонгорох их хотын гэрэлд
өөрөөс чинь өөр хүнгүй мэд
асар хүслийн торгон мэдрэмж
авангард зургын эцсийн зураас
дугуй цагны хоёр зүү шиг
эргээд эргээд баймаар
бодлоос гардаггүй ая мэт
болдоггүй чамайг л бодсоор
бодно түүний талаар
болгоно түүний тааллаар
болно миний таамгаар
бодлоос гардаггүй ая мэт
болдоггүй чамайг л бодсоор
бодно түүний талаар
болгоно түүний тааллаар
болно миний таамгаар
торгон мэдрэмж
торгон мэдрэмж
торгон мэдрэмж
торгон мэдрэмж
letras aleatórias
- cojack unbound › letra de eternal youth - cojack unbound
- alxssvndro › letra de owsley freestyle - alxssvndro
- rickey f › letra de молчи со мной (keep quiet with me) - rickey f
- send request › letra de if i stay - send request
- banners raised › letra de isolation - banners raised
- mc gomes › letra de com força e machuca - mc gomes
- ryan brake › letra de hysteria - ryan brake
- samy deluxe › letra de malaria (samtv unplugged) - samy deluxe
- ufo rock › letra de this time - ufo (rock)
- redeemed indie › letra de forever in love - redeemed (indie)