letras.top
a b c d e f g h i j k l m n o p q r s t u v w x y z 0 1 2 3 4 5 6 7 8 9 #

letra de jimbirghini (feat. desant & jason) - babar

Loading...

миний сэтгэл санаа тайван
өглөө сүүтэй цайтай цуйван
хаана ч тав тух хэрэгтэй
асаана хав хар зэнбэргини
ер нь амьдрах үргэлж сайхан
өгзөг шигдэж ордог буйдан
юунд ч санаа зовохгүй ээ
байгаа байдал жинбиргини
за ер нь 80аад оныхон жимбэгэр
байгаа байдал алхаа гишгээ цэмцгэр
хэрэглэж байгаа зүйл хэтэвч нь түнтгэр
хэлж байгаа ярьж байгаа нь пээдгэр
залуус нь зэгзгэр хүүхнүүд нь сэмбэгэр
ихэнхдээ сая гарна утасных нь төлбөр
ингэсгээд байж байна энэ амьдрал сийлбэр
асуугаад байлуу биднийг амьд мэнд байна уу
ах нар нь сайн сайн хичээл ном чинь сайн уу
үлэг гүрвэл динозавр гээд дуудаад л байлуу
үнэндээ бидний үеэр дамжихгүй билүү
уудаг ундаа пепси, люминогын мс
урдхаа тууштай хийсийн энэ тавцанд ирсийн
хааяа бид хэтрүүлж ууна hennessy
харин хамт ажил шожигнуулна mr.d
миний сэтгэл санаа тайван
өглөө сүүтэй цайтай цуйван
хаана ч тав тух хэрэгтэй
асаана хав хар зэнбэргини
ер нь амьдрах үргэлж сайхан
өгзөг шигдэж ордог буйдан
юунд ч санаа зовохгүй ээ
байгаа байдал жинбиргини
үе тэнгийнхэн үхэр хонь жилтнүүд сайн уу?
үргэлж энд хор цацаж умалзуулж байна уу?
жимбий ядам гуа нь ирлээ амрыг тань ирье
юу байна brodaz! энэ дээр савлах эрхтэй
хуучны гудамжаараа явлаа нохой нь ч таньдаг болжээ
хэр баргийн юмыг тоохоо ч бүр больжээ
жимбий хослол доогуур нь адидасын пүүз
хомбож бол суржээ тэр иднэ татна түц
хайрласан шиг хайрла эсвэл үзэн яд гэдэг
40 хүрсэн эр гэдэг дөрөө дарсан ат гэдэг
эхэлж нүүхдээ шаг гэдэг тоглоомонд мад хийдэг
олон юм аа онголдхын бол уучлаарай f-ck гэдэг
зарлаг хийдэг би тэгэхээр авлага хэрэгтэй
хааяа нэг хүнд суртал авилга хэрэгтэй
гэсэн ч хүн чанар цухуйх овилго хэрэгтэй
юу байна brodaz! энэ дээр савлах эрхтэй

миний сэтгэл санаа тайван
өглөө сүүтэй цайтай цуйван
хаана ч тав тух хэрэгтэй
асаана хав хар зэнбэргини
ер нь амьдрах үргэлж сайхан
өгзөг шигдэж ордог буйдан
юунд ч санаа зовохгүй ээ
байгаа байдал жинбиргини

letras aleatórias

MAIS ACESSADOS

Loading...