letra de баярын жагсаал (celebration parade) - unknown artist
[verse 1]
энгээ зэрэгцээд эгнэн жигдэрсэн
эрэлхэг цогтой дайчдын жагсаал
эх орондоо тангараг өргөөд
энгүй баяртай алхаж байна
нэг, хоёр! нэг, хоёр!
нэг, хоёр, гурав!
нэг, хоёр! нэг, хоёр!
нэг, хоёр, гурав!
хөл нийлүүлэн гараа гаргаад
жөгжмийн аясаар алхаж байна аа!
[verse 2]
жанжин тугаа өндөрт өргөөд
жавхаа хийморио мөнхөд бадруулаад
далай жаргалаа хамгаалах хүчээ
даяар олондоо батлан харуулна
нэг, хоёр! нэг, хоёр!
нэг, хоёр, гурав!
нэг, хоёр! нэг, хоёр!
нэг, хоёр, гурав!
хөл нийлүүлэн гараа гаргаад
жөгжмийн аясаар алхаж байна аа!
[verse 3]
азтай багачууд баясан инээгээд
ахмад дайчид бахдан мишээгээд
амраг бүсгүйчүүд цэцэг өргөөд
ард олноороо энхийг өрөөнө
нэг, хоёр! нэг, хоёр!
нэг, хоёр, гурав!
нэг, хоёр! нэг, хоёр!
нэг, хоёр, гурав!
хөл нийлүүлэн гараа гаргаад
жөгжмийн аясаар алхаж байна аа!
нэг, хоёр! нэг, хоёр!
нэг, хоёр, гурав!
нэг, хоёр! нэг, хоёр!
нэг, хоёр, гурав!
хөл нийлүүлэн гараа гаргаад
жөгжмийн аясаар алхаж байна аа!
letras aleatórias
- letra de party on my mind - yo yo honey singh
- letra de luz & paz - jair oliveira
- letra de scandalous - young thug
- letra de dream - lilit hovhannisyan
- letra de tom & jerry - ocean wisdom
- letra de want me - puma blue
- letra de fierté - franglish
- letra de adolescent - jack river
- letra de no days off - c.j
- letra de фраер - михаил круг