
letra de tsenkher nud - the lemons (mongolia)
цонхны цаана урсгал
энэ хүмүүс энэ машинууд
би энд гаднаа гөлрөн
дотроо бодлогоширно
чи энэ замаар олон явж өнгөрсөн байх
би чамайг харахгүй чи намайг сонсохгүй
гэвч үе үехэн зүрх догдлон халуу шатна
чамтай ойр ойр зөрснийх
би чамайг өдөржин бодлоо
нүд гар бие үнэр
цэнхэр нүд бас дуу
би чамайг санасан уу мэдэхгүй
зүгээр л чамайг өдөржин бодлоо
чи энэ гараг дээр энэ хотод энэ гудамжинд
чиний амьсгалж байгааг бас инээж байгааг
би цонх ойнгойлгон тавцан дээрх гоодалийн үнэрийг
чиний дотроос мэдэрнэ гэвч чамайг харахгүй
өнөөдөр бас маргааш ч харахгүй
би чамайг ахиж хэзээ ч харахгүй
би чамайг өдөржин бодлоо
нүд гар бие үнэр
цэнхэр нүд бас дуу
би чамайг санасан уу мэдэхгүй
зүгээр л чамайг өдөржин бодлоо
би чамайг өдөржин бодлоо
нүд гар бие үнэр
цэнхэр нүд бас дуу
би чамайг санасан уу мэдэхгүй
зүгээр л чамайг өдөржин бодлоо
letras aleatórias
- letra de rings of pluto (pyke remix) - svdden death
- letra de letter to pinks - garzsav
- letra de change - coldwntr
- letra de life’s railway to heaven (radio transcription) - patsy cline
- letra de last thing on my mind - claire ernst
- letra de fomo - marie jay
- letra de maciek - miü (pol)
- letra de black shoes - felly
- letra de seems like yesterday - sinne eeg & jacob christoffersen
- letra de romario e bebeto - yung exu