
letra de монгол (mongol) - хурд (hurd)
талын эмнэг салхиндаа ирмэсэн
төгөлдөр дээдсийн минь удам нь монгол
хэтийн галынхаа бадрах түлшийг
хэрсүү өвгөдийн минь үйлс нь монгол
уртын цээлхэн дуу морин хуурандаа
уярч тайтгарах хийморь нь монгол
туургат гэрийн буйр тулгат голомтоо
дархлаа нь тамгалдаг заяа нь монгол
энэ бие минь тэр чигээрээ
эгэлгүй нутагтаа эргэж ирдэгийн
ээжээ гэж уулгалан дуу алдаад
элгэн садан минь хөөрөлдөх нь монгол
энэ чинь хэн бэ гэвэл монгол гэж хэлнэ ээ
нэг л бие минь монгол угсаа эцэс төгсгөлгүй амьдралын үргэлжлэл
хүмүүн заяааны дээд нь монгол
хүсэл сэтгэлийн минь нар нь монгол оо
цадиг түүхийн эргэлтэнд нүүдэлсэн
цагийн хүрдэн шиг дуусашгүй монгол
холыг харан дөрөөлөх тоолондоо
хотол олноороо монголоо дээдэлнээ
энэ бие минь тэр чигээрээ
эгэлгүй нутагтаа эргэж ирдэгийн
ээжээ гэж уулгалан дуу алдаад
элгэн садан минь хөөрөлдөх нь монгол
мөнх хөх тэнгэр дээр гэгээн бодолтой
миний ардын ухаарал нь монгол
дэндүү эрхэмсэг говь хангай нутаг
дэвжих монгол үүрд минийх гээ
миний, миний монгол билээ
миний, миний монгол билээ
монгол
дэвжих монгол үүрд минийх ээ
letras aleatórias
- letra de nightmare on trap street - iplay
- letra de esse cara aqui do lado - marília mendonça
- letra de code blue - jhamasa
- letra de luxembourg gardens - alpaca sports
- letra de lev shavur - לב שבור - eyal golan - אייל גולן
- letra de lowlife (acoustic) - poppy
- letra de t'es pas prêt - tornado
- letra de the shed - kaodiee
- letra de feelings - john newman
- letra de berkeley - lil b