letras.top
a b c d e f g h i j k l m n o p q r s t u v w x y z 0 1 2 3 4 5 6 7 8 9 #

letra de 6 дахь мэдрэхүй (6 dahi medrehui) - maberrant

Loading...

[verse 1]

би 22 өвөл, тэсгим хүйтэн, үдшийн харанхуйд гэрэлтэх хот
зурсан юм шиг хөлдсан ус бас шөнийн аниргүйд гялалзах од
урт сахалтай өвлийн өвгөн болон түүнийг даган бүжиглэн эргэлдэх цасан охид
төрөл бүрийн тоглоом, өнгө өнгийн саагаар тойруулан чимэглэсэн тансаг модод
тэнгэрт өнгө нэмэх сальют мөн 12 ын зүүтэй давхцан буудах оргилуун дарс
хүн бүрийн аз жаргалтай царай бүгдийг нь харсан хирнээ энэ олон дундаас
анх чиний нүднээс хайрыг олж харахдаа харах мэдрэхүйн сайхныг нь мэдэрсэн x2

би 22 хавар, хайлах цас, гөлөглөх модод, анхны шиврээ бороо
саравчин дотор үеийнхэнтэйгээ шуугилдах хаврын зэврүүн орой
өдрийн уртыг ажиллаад, үдэш нь орондоо хэвтэх амралтын хамт
зөвхөн зүүднээс мэдрэх гайхамшигт ертөнц энэ бүх амьдралын амт
бүрхэг өдөр бүр ээжийн минь хийж өгдөг будаатай хийцтэй хандалсан цай
шинэхэн өрөм барьсан талхан дээр тавьж идэх энэ бүгдийг амталсан байж
анх чиний уруулыг амтлахдаа би амтлах мэдрэхүйн сайхныг нь мэдэрсэн x2

[hook maberrant & enerel]

чи бол миний мэдэрч үзээгүй өвөрмөц мэдрэхүй
дахиад 100 жил амьдарсанч үүнийг өөр хэнээс ч мэдрэхгүй

[verse 2]

би 22 зун, борооны дараах чийгийг санасандаа хүртэл үнэрлэх
цэцэгт хөндийн дунд нь зогсоод амьсгаагаа дүүртэл үнэрлэх
өглөө сэрхэд эмээгийн уугиулсан байдаг арцны зөөлхөн үнэр
дүүгийн минь сэвлэгнээс үнэртдэг тэр л дотно хөөрхөн үнэр
зөрж өнгөрөх охидын энгэсэгнийй нялуун хирнээ цаанаа нэг таатай байдал
энэ мэт асар олон гайхамшигтай зүйлсийн үнэрийг багаасаа авсан байтал
анх зөвхөн чамаас үнэртдэг үнэрийг мэдрэхдээ үнэрлэх мэдрэхүйн сайхныг нь мэдэрсэн x2

би 22 намар, сүүлчийн борооны гуниг төрүүлэн хаялах
буцах шувуудын гуагалдан нисэх мөн булаан оронлуу аялах
шаралсан навчисын хөл доор минь гишгэгдэх нэг л содон чимээ
үндэсний радиогоор өглөө бүр эгшиглэх тэр л дотно чимээ
анхны цас орсон өглөө нохой хуцхад хөндий цуурайтан сонсогдох чимээ
хэлд орж байгаа хүүхэд эргэн тойрны дуу хоолойг дуурайхыг сонссон хирнээ
анх чиний амнаас хайртай гэдэг үгийг сонсохдоо сонсох мэдрэхүйн сайхныг нь мэдэрсэн x2

[hook maberrant & enerel]

чи бол миний мэдэрч үзээгүй өвөрмөц мэдрэхүй
дахиад 100 жил амьдарсанч үүнийг өөр хэнээс ч мэдрэхгүй

[verse 3]

би 22 жил анх удаа дугуй унах, жолоо барих мөн галт тэргэнд суух
усанд сэлэх бас мөсөн дээр гулгах, нисэж яваа эрвээхий гэр дээр минь буух
бага байхдаа 2 эгчтэйгээ будаж тоглодог байсан өнгөлөг чийдэн бас
хүйтнийг үл ажран гарыг минь дааруулсанч базаж бөмбөлөг хийдэг цас
хүн бүрийн харааг өөр дээрээ татах алагласан үзэсгэлэнт цэцэгсийн дэлбээ
нүдээ аниад, алгаа дэлгээд бороон дуслыг бүх биеээрээ хүрч мэдэрсэн хирнээ
анх чиний гараас атгахдаа хүрэлцэх мэдрэхүйн сайхныг нь мэдэрсэн x2

харин одоо би чамд хүрээгүй, чамайг хараагүй
чамайг амтлаагүй, чамайг үнэрлээгүй, чамтай яриагүй
хажууд минь чи байхгүйч энэ бүгдийг толгойдоо төсөөлхөд чамайг мэдэрч чадна
гэвч хааяа би эдгээрийг мэдрээгүй тэс өөр хүн чамайг үзэн ядна
гэхдээ чамаас авсан мэдрэмж давтагдахгүй
анхных байсан болохоор хэзээч мартагдахгүй

гэхдээ чамаас авсан мэдрэмж давтагдахгүй
анхных байсан болохоор хэзээч мартагдахгүй

[hook maberrant & enerel]

чи бол миний мэдэрч үзээгүй өвөрмөц мэдрэхүй
дахиад 100 жил амьдарсанч үүнийг өөр хэнээс ч мэдрэхгүй

letras aleatórias

MAIS ACESSADOS

Loading...