letras.top
a b c d e f g h i j k l m n o p q r s t u v w x y z 0 1 2 3 4 5 6 7 8 9 #

letra de runaway - enerel

Loading...

гараас нь хөтөлж, харгуй замыг дөтлөх
гарчиг тавьсан амьдралынхаа сэдвээс хазайж будилж
баглаа цэцэг барьсан хуримаар цагаан даашинзны хормой
бараа тавин хүлээнэ, брюк харин хар амиа
бүсгүйн тал хүргэн талыг зэмлэнэ хилэн харцаар
бүгдээрээ тэр өдөр хэрэггүй өмссөн цайны хувцсаа
хувцсаар зогсохгүй тэдний хамт өнгөрүүлсан хугацаа
хавраа өнгөрөөсөн хайр бүгдийг нь хаяад зугтсан
бүжгийн талбайн голд олны хөлд өвдөг сөхөрсөн
бүхий л амьдралынхаа турш мөрөөдсөн үдэш сохорсон
нүдээ чимсэн контор нь нулимсанд шингэрч хацар дагасан
нөхөдтэйгөө сархад хөнтөрөн хааяа хоцордог сон
энэ удаа, хамгийн чухал мөчид тэр ирсэнгүй
энэ үү дээ, өгсөн амлалтынхаа эзэн байж тэвэрсэнгүй
давстай ус ч хацар төмөр биш зэвэрсэнгүй
дан ганц хүний сэтгэлээр тэнгэр бүрхэж бороо шивэрсэнгүй
давчуу цээжинд агаар ихдэж сэтгэл салбайв
дахиж бүгдийг шинээр эхлэнэ гэхэд дэндүү хол байв
далавч ургаад нисэх сэн гэвч хоёр хөл байв
дараа уулзахгүй царайтай новшийн оронд шал байв

ганц цохилтоор бүгдийг нураасан
галзуурахад ганц хуруу үлдээсэн
ганц хуруугаа түүн рүү гаргасан
галзуу дуу аялна лалалала

letras aleatórias

MAIS ACESSADOS

Loading...