letras.top
a b c d e f g h i j k l m n o p q r s t u v w x y z 0 1 2 3 4 5 6 7 8 9 #

letra de chamaig uguilne - camerton

Loading...

цээжний гунигаа нулимс болгоод
цэцэгсийн дэлбээнд шүүдэрлүүлж орхиод
(шүүдэрлүүлж орхиод)

усны шувуудыг алсрах цагаар еээ
учралт чинийхээ дүрийг үгүйлнэ (cmon)
дурласан сэтгэлээ (дурласан сэтгэлээ)
дуу болгоод (дуу болгоод)
дуулим хорвоод би эгшиглүүлж орхиод
(эгшиглүүлж орхиод)
хөвчийн моддыг алтрах цагаар
хөөрхөн чинийхээ дүрийг үгүйлнэ ээ
дэнслэх тусмаа сэтгэлд минь (cэтгэлд минь)
дэргэд юм шиг санагдах юм шиг (санагдах юм шиг)
дасах тусмаа зүрхэнд минь (зүрхэнд минь)
даанч ойрхон бодогдох юм (xэе еэ еэ)
нууцхан хайраа (нууцхан хайраа)
хун болгоод (хун болгоод)
нуурын мандалд хөвүүлж орхиод (xөвүүлж орхиод)
уулын цэцэгсийг гундах цагаар
уяхан чинийхээ дүрийг үгүйлнэ ээ би
дэнслэх тусмаа сэтгэлд минь (cэтгэлд минь)
дэргэд юм шиг санагдах юм шиг (санагдах юм шиг)
дасах тусмаа зүрхэнд минь (зүрхэнд минь)
даанч ойрхон бодогдох юм
цээжний гунигаа нулимс болгон орхиод
цэцэгсийн дэлбээнд шүүдэрлүүлж орхиод
дэлбээ үнссэн салхи байхыг би хүснэ
дэрсхэн чамдаа хайрын үгээ хэлхийг би хүснэ
хонгорхон чамтайгаа уулзахыг би хүснэ
зураг шиг чамдаа хайрын үгээ хэлнэ би
дууний эгшиг чамдаа хайрын үгээ хэлнэ
энхрий чамтайгаа уулзахыг би хүснэ
дассан сэтгэлээ салхи болгоод
дуулим талаар эгшиглүүлж орхиод
хээрийн цэцгийг дэлбээлэх цагаар
хайрт чинийхээ дүрийг үгүйлнэ ээ
дэнслэх тусмаа сэтгэлд минь (cэтгэлд минь)
дэргэд юм шиг санагдах юм шиг (санагдах юм шиг)
дасах тусмаа зүрхэнд минь (зүрхэнд минь)
даанч ойрхон бодогдох юм (бодогдох юм шиг)
дэнслэх тусмаа сэтгэлд минь (cэтгэлд минь)
дэргэд юм шиг санагдах юм шиг (санагдах юм шиг)
дасах тусмаа зүрхэнд минь (зүрхэнд минь)
даанч ойрхон бодогдох юм

letras aleatórias

MAIS ACESSADOS

Loading...